ХАВТАСТ ХЭРЭГ: Эхнэрээ “Салъя” гэж хэлсний төлөө эхнэр, хүү хоёрынхоо амь насыг хөнөөхийг завджээ

ХАВТАСТ ХЭРЭГ: Эхнэрээ “Салъя” гэж хэлсний төлөө эхнэр, хүү хоёрынхоо амь насыг хөнөөхийг завджээ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн маргаанаас болж гэр бүл салах, нэгнээ хардаж маргаан үүсгэх, цаашлаад хүүхэд өнчрөх тохиолдол ихээхэн нэмэгдэх болжээ.

Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө /2019.12.12/ Монгол нэгэн гэр бүл БНХАУ-ын Эрээн хотод хоёр хүүхдийн хамт амьдрах үедээ нөхөр Т согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эхнэр Ш-ийг өөрөөс нь “Салах гэлээ” гэх шалтгаанаар хутгалж, мөн өөрийн дагавар хүү болох 12 настай С-ийг санаатай хутгалж, алахыг завдсан онц ноцтой хэрэг гарч, шүүхээр шийдэгджээ. Иймд бид зарим иргэдэд сэрэмжлүүлэг болгон гэр бүлийн харилцаандаа анхаарч байхыг сануулах үүднээс тус мэдээллийг нийтэлж байна.

Тодруулбал, хэрэг гардаг тус өдөр ялтан Т нь хохирогч Ш, С нарыг гэрээсээ гараад орж ирэх хооронд нь элдэв үгээр харааж хүү С-ийг архинд гаргаж, улмаар архидан согтуурсан үедээ эхнэр С-ийг хэл амаар доромжилж “Чи салах гэж байгаа биздээ, энэ амьдралыг дуусгаад өгье. Ингэж байхаар чамайг удмаар чинь гүйцээгээд шоронд орно” гэж удаа дараа хутгалж амь насанд нь заналхийлж онц ноцтой бэртэл учруулсан байна.

-"МИНИЙ ХҮҮ ТЭГЖ БАЙГАА БОЛ ААВ НЬ БОЛИЛОО" ГЭЭД ЯВЧИХСАН-

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хохирогч С шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, “Аав ээж хоёр эхэндээ маргалдаад байсан. Сүүлдээ том өрөөнд ээж “Ёо ёо” гээд байхаар нь хаалгаа онгойлгоод хартал аав ээжийг цохиод байсан. Тэгэхээр нь би болиулах гэж оролдсон юм. Тэгэхэд аав гал тогооноос хутга бариад ээжийг хутгалсан болохоор сандарсандаа аавын гарнаас барьтал эргэж хараад намайг бас хутгалчихсан. Ээж тэр хооронд нь гэрээс гараад гүйчихсэн. Би ааваас зугтаагаад унтлагын өрөөний шкафны мухарт орчихсон. Гэсэн ч намайг хутгалах гээд дайраад байсан. Аавын төрсөн хүүхэд болох миний дүү  Т хэлд ороогүй ч “Бой, бой” гэсэн чинь аав “Миний хүү тэгж байгаа бол аав нь болилоо” гээд явчихсан. Тэгээд гэрээс зугтааж гарч иртэл ээж ухаан алдаад газар уначихсан байсан” гэх утгатай зүйлийг мэдүүлсэн байгаа юм.

Иймд хохирогч Ш нь хэргээ Хятад улсын талд шийдүүлэхгүйгээр Монгол улсад шийдүүлнэ гэсэн хүсэлтээ гарган ирсний дагуу тус хэргийг Монгол улсад шийдвэрлүүлсэн байна.  

-ХААЛТТАЙ ХОРИХ АНГИД ЕСӨН ЖИЛИЙН ХОРИГДОХ ЯЛЫГ Т-Д ОНООЖЭЭ-

Ингээд шүүхийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр, Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан ба хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчтэй болсон гэх ямар нэг шинж байхгүй байна гэж дүгнэжээ. Иймд шүүхээс түүний хийсэн хэрэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 9 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд зарим архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, гэр бүлийн маргааны улмаас гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьчилан сэргийлж байхыг зарим иргэдэд анхааруулж тус мэдээллийг нийтлэв. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө