Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох саналыг Засгийн газар хэлэлцэнэ

Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох саналыг Засгийн газар хэлэлцэнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/-ын дарга Б.Бат-Эрдэнэ махны зах, мах бэлтгэлийн газруудад шалгалт хийсэн. Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага зөрчигдөж байгаа нь тогтоогдсон юм.

Тэгвэл тэрбээр Хөдөө аж ахуйн сайд Ү.Мэндсайхантай уулзаж энэ асуудлыг хэрхэн цэгцлэх талаар ярилцжээ. Улмаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

  • Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох,
  • Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх,
  • Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэсэн гурван том ажлыг дэмжин, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ.