Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс худалдаа, үйлчилгээний 80 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад худалдаа 30, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 37, ахуйн үйлчилгээ 11, зочид буудал 1, - биеийн тамир спорт үйлчилгээ 1 байгууллага хамрагджээ. Шалгалтаар дараах зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна. Үүнд:
- 17 дугаар хороо Их Монгол плазад үйл ажиллагаа явуулж буй “Мачта кафе”, “Тү Лэ жүр” кофе шопууд ариутгал халдаргүйжүүлэлт хийлгэх хугацаа болсон ч хийгдээгүй
- 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй АПУ ХК-ийн нэрийн дэлгүүр үйлчлүүлэгчдийн халуун хэмждэггүй, төлбөр тооцоо хийх хэсэгт хуванцар хаалт байршуулаагүй зөрчилд зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн.
- 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Саруул гоо сайханы салон зай хоорондын хаалт хийгээгүй зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
- 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Таван богд фүүдс ХХК-ийн КФС түргэн хоолны газар хариуцлагын гэрээгүй заалаар үйлчилж байсныг зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгч ажилласан.
- 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж буй Гранд зайсан хилл ресторан цаг хэтрүүлэн ажилласан зөрчил илэрснийг тусгай зөвшөөрөл 17 ширхэг архи согтууруулах ундааг хураан авч, материалжуулан цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.