ОБЕГ: Самарт яваад сураггүй алга болсон дөрвөн иргэнийг “Минжийн хангай” гэх газраас олсон

ОБЕГ: Самарт яваад сураггүй алга болсон дөрвөн иргэнийг “Минжийн хангай” гэх газраас олсон

Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь сураггүй болсон. Харин өчигдөр /2021.07.22/ тэднийг эсэн мэнд олж, нийслэлд авч ирсэн билээ. 

Тэгвэл энэ талаар ОБЕГ-аас, "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн “Минжийн хангай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Самарт түүхээр яваад сураггүй болсон 4 хүнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг 07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.

Улаанбаатар хотын харьяат иргэн Т /58 настай, эрэгтэй/, У /37 настай, эмэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/, О /35 орчим настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 07.22-ны өдрийн 15:39 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэрэг /экипажийн, Үндэсний аврах бригадын, Цагдаагийн алба хаагчид/ нийт 22 хүн бүрэлдэхүүнтэй бүлэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрч, мөн өдрийн 17:15 цагт “Минжийн даваа” гэдэг газар самарчдын отогт газардсан. Мөн өдрийн 17:20 цагт сураггүй болсон 4 хүнийг тус отгоос эсэн мэнд олж, тухайн иргэдийг Улаанбаатар хотод 19:30 цагт тээвэрлэн авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн" гэж мэдэгдлээ.