Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн нутгаас самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь долдугаар сарын эхээр сураггүй алга боллоо гэж ар гэрийнхэн zarig.mn сайтад мэдээлэл өгсөн байдаг.
Иймд өнөөдөр 15:00 цагийн орчимд ЗХЖШ-ын 303 дугаар анги салбарынхан МИ-171 нисдэг тэргээр эрлийн багийг хөөргөсөн. Тэгвэл эрлийн баг дөрвөн иргэнийг эсэн мэнд олоод Улаанбаатар хот руу буцан ирж байгаа талаар zarig.mn сайт мэдээлжээ.