Эрүүгийн цагдаагийн албанаас коронавирусийн халдвартай хүн бусдад биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараасан хэргийг илрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас “ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын хүрээнд бусдад биеэ үнэлсэн байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь үнэн. Тухайн хүмүүс халдвартай байсан эсэх болон бусдад халдвар тараасан гэдэг нь одоогоор нотлогдоогүй, тодорхойгүй байгаа” гэлээ