Өнгөрсөн гуравдугаар сард самранд яваад энэ долдугаар сарын эхээр сураггүй болсон дөрвөн иргэнийг хайхаар болсон талаар болон бид өмнө мэдээлсэн. Тэгвэл алга болсон иргэдийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын 303 дугаар ангиас МИ-171 онгоц гаргаж, 21 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайхаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багын Эрээн гол руу хөөрчээ. Тус явах бүрэлдэхүүнд эрэн хайх газар луу явж байсан туршлагатай гэгдэх хоёр самарчин хамт явж, замчлан гэжээ.
Энэхүү онгоц өнөөдөр /2021.07.22/ 09:00 цаг орчимд нисэх төлөвтэй байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж нислэгийг хойшлуулан саяхан хөдөлсөн байна. Бид хэргийг дахин тодруулан эргэн мэдээлэх болно.