МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд Х.Болдмандалыг томилох уу

МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд Х.Болдмандалыг томилох уу

Шадар сайдын харьяанд байдаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын даргаар Т.Гантулгыг 2020 оны долдугаар сард болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилсон байдаг. Тэрээр тус албан тушаалд томилогдоод нэг жил болж байгаа юм.

Түүнийг томилогдох үед Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, Шадар сайдаар Я.Содбаатар нар ажиллаж байсан гэсэн үг юм. Тэгвэл МХЕГ-ын дараагийн даргын нэр яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Т.Гантулга дарга өөр албан тушаалд томилогдож, түүнийг оронд МАН-ын Хяналтын хорооны дарга асан, хуульч Х.Болдмандалыг томилохоор яригдаж байж болзошгүй байна. Тэрээр ТИС-ийн Тээвэр механикийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи зэргийг төгссөн. Удирдлагын академийн Докторант зэрэгтэй ажээ.