Өчигдөр /2021.07.20/ 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тоёота премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч иргэн М замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн зөрчил гаргасан тул тухайн жолоочид цагдаагийн алба хаагч торгуулийн арга хэмжээ ногдуулсанд эсэргүүцсэн тул уг иргэнийг замаас холдуулах явцад цагдаагийн алба хаагчийг тонгорч унагаж буй бичлэг цахим орчинд түгсэн билээ. Тэгвэл тус хэрэг дээр иргэн М-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд зааснаар бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.