С.Баярцогтод холбогдох Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч, ЦАГДАН ХОРИОГ нь цуцлаагүй байна

С.Баярцогтод холбогдох Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч, ЦАГДАН ХОРИОГ нь цуцлаагүй байна

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч Даваа гараг /2021.07.19/-т хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Энэ талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон, “Уг хэрэг мөрдөн байцаалтад буцаж байна. Өмнө нь уг хэргийг анхан, давах, хяналтын шатны шүүхээр шийдсэн шийдвэрүүд хууль ёсны шаардлага хангахгүй байсан. Прокуророос С.Баярцогтод ял тулгасан, яллах дүгнэлт хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэдэг асуудлыг өмгөөлөгчид ярьж байсан. Өнөөдрийн хуралдаанаас өмнөх бүх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон гэж ойлгож болно. С.Баярцогтын хэргийг тусгаарласан” гэж мэдэгдсэн.

Тэгвэл С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч, түүний цагдан хориог нь цуцлаагүй байна гэх мэдээлэл байна.

Харин түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид авчирсан байна. Учир нь Улсын дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогтод холбогдох хэргийг хэлэлцээд, түүнд 4,8 жилийн хорих ял оноогоод байсан тул тэрээр Дархан-Уул аймагт байрладаг хорих ангид хоригдож байсан гэх мэдээлэл байгаа юм.