Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Зүрх” уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 23:32 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг.
Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид тус дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг “Зүрх” уулыг тойрч 50 км-т, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салааны арын мод, Бумбат-ын рашааны ойр орчмоор 5 км-т, мөн Зүүн салааны Билгүүний-Ам, Яргайтын-Ам гэдэг газарт 20 км-т тус тус явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.20-ны өдрийн 22:05 цагт түр зогсоосон. өнөөдөр /2021.07.21/ 10:00 цагт дахин эхлүүлсэн ОБЕГ-аас мэдээлж буй юм.
Тэгвэл “Зүрх” ууланд сураггүй алга болсон иргэн Н-ын дүү хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Манайх Зүрх уул орчимд зуслангийн байртай юм. Ээж, ах хоёр маань модон дундаас доош бууж байсан гэсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй ах маань ээжээс түрүүлээд явсан. Тэгээд модон дунд нэг нэгнээсээ зайтай хэсэг ярилцаж, яваад ах сураггүй болсон. Ах маань хүнтэй ойртдоггүй, ярих чадамжгүй. Хаана байгаагаа, хэнтэй байгаагаа ч хэлж чадахгүй” гэжээ.