Өмнөговь аймгийн Ханбогд суманд тогтоол усанд хоёр иргэн живж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр буюу долдугаар сарын 20-нд Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Улмаар алба хаагчид тухайн өдрийн 11:12 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд явсан боловч, “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу өгөх албаны ажилтнууд 35 км зам туулан очиж тус сумын харьяат иргэн 30 настай Ш /30 настай, эрэгтэй/-ын цогцсыг дөрвөн метрийн гүнээс, 14 настай эрэгтэй О цогцсыг мөн дөрвөн метрийн гүнээс тэмтрүүл ашиглан уснаас тус тус гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.