“Цэнхэр үст Цэрэн” гэх нэрээр танигдсан Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа “талийгаач бэр Н.Байгалмаа нь Э гэх хүнтэй хамт байж байгаад шатсан, энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөхдөө худал мэдээлэл өгч ард иргэдийг хуурсан” хэмээн мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа "Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт монгол гэр шатаж, дотор нь байсан иргэн Н.Байгальмаа нас барсан хэрэг гарсан.
Энэ хэрэгт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс эхлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Дээрх хэргийн тухайд мөн адил мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын хяналтанд байгаа, мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гэр шатах үед талийгаач нь гэртээ ганцаараа байсан нөхцөл байдал тогтоогдсон" гэлээ.