Уралдаан тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах чиглэлийг УОК-т өгчээ

Уралдаан тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах чиглэлийг УОК-т өгчээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг холбогдох сайд нар танилцуулсан. Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэлэхдээ “Спортын холбоодуудаас ирж буй хүсэлтийг үндэслэн аливаа уралдаан тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах боломжийг нээж, УОК-оор дахин хэлэлцэх чиглэл Ерөнхий сайд өглөө. УОК энэ асуудлыг дахин хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах юм” гэсэн юм.