ХОМ: “Би Монгол хүн” концертын найруулагч Б.Баатар Херо энтертаймент группийг Л.Оюун-Эрдэнэтэй хамт эзэмшдэг

ХОМ: “Би Монгол хүн” концертын найруулагч Б.Баатар Херо энтертаймент группийг Л.Оюун-Эрдэнэтэй хамт эзэмшдэг

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан “Би Монгол хүн” цахим хүндэтгэлийн концертыг тойрсон иргэдийн шүүмжлэл өрнөсөөр байна.

Тухайлбал, концертыг “Херо энтертаймент”-ын найруулагч Б.Баатар найруулахдаа “оюуны өмчийн зөрчил гаргасан байж болзошгүй, мөн Буриад угсааны ёс заншлыг доромжилсон” гэж буй юм. Тэгвэл “Херо энтертаймент групп” болон “Хүлэг контент” гэсэн хоёр компанид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувь эзэмшдэг байна.

Тодруулбал, тэрээр АТГ-д гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-тээ энэ тухайгаа дурдсан байна. Иймд “Би Монгол хүн” цахим хүндэтгэлийн концертыг “Херо энтертаймент групп” гүйцэтгэсэн бол Л.Оюун-Эрдэнэ сайд “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг зөрчсөн үү гэсэн асуулт гарч байгаа юм.

Учир нь тус концертыг тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэх улсын төсвөөр гүйцэтгэсэн гэж буй юм.

Нөгөөтэй, найруулагч Б.Баатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нэг эцгийн хүүхдүүд гэдэг билээ. Тэгвэл УБЕГ-ын мэдээлэлд Херо энтертайнмент групп ХХК-ийг Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нар эзэмшдэг гэжээ. Харин Хүлэг контент ХХК-ийг Б.Туул эзэмшдэг гэсэн байна. Б.Туул нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхнэр байж болзошгүй юм.

УБЕГ-ын мэдээлэл

УБЕГ-ын мэдээлэл