Энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр /2021.05.16/ Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа Налайх дахь шинэ гэрийн буурин дээрээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид хэргийн газар дээрээс мэдээлж байсан билээ.
Тэгвэл уг хэрэг явдалтай холбогдуулан талийгаачийн ар гэрийнхэн гомдол гаргаж хэргийн учир шалтгааныг тогтоохоор Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдэж хэрэг нээн шалгаж байсан юм. Энэхүү хэрэгтэй холбогдуулан 10 гаруй хүнээс мэдүүлэг авсан бөгөөд талийгаачийг нас бардаг шөнө ээж нь өөрийн цахим хуудас дээрээ “талийгаачийн хадам эх болох Э.Цэрэндолгорыг буруутай” гэж үзэж байгаагаа хэлж байсан бөгөөд түүнийг шалгах хүсэлт хүртэл гаргаж байсан. Энэхүү гомдлын дагуу иргэн Э.Цэрэндолгорыг дуудаж мэдүүлэг авж байсан удаатай.
Тэгвэл саяхан талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ба угаарын хийгээс болж нас барсан гэж тогтоосон байна. Тодруулбал, хэрэг гардаг шөнө /2021.05.16/ хэргийн газраас зөвхөн Байгалмаагийн л цогцос олдсон. Өөр хүний цогцос огт байгаагүй гэжээ.
Мөн талийгаачийн ойр хавийн хөршүүдийн мэдээлснээр “Огт гал гарсныг мэдээгүй, өглөө нь харахад л шатчихсан байсан” гэж байсан бол зарим нь “Шөнө 00:00 цагийн орчимд бөөлж буй буй чимээ гарч байсан” гэж мэдүүлснээр Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар, Налайх дүүргийн цагдаагийн газар нар хамтран дахин үзлэг хийхэд шатсан гэрийн буйрнаас зул олдсон гэжээ. Иймд талийгаачийг бөөгийн зан зүйлээс болж зул асааж байх явцдаа хатагтай орооцолдож шатсан байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа аж.