Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны зургадугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан ч хойшилсон билээ.
Тэгвэл өнөөдөр /2921.07.19/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хурлаар хоёр шүүгчийн тусгай саналыг хэлэлцэж байгаа юм. Учир нь Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарыг үндэслэлгүйгээр шүүж, хэлмэгдүүлж, тэдэнд хорих ял оноосон. Иймд тэднийг цагаатгах ёстой гэж зарим эх сурвалжууд үзэж байгаа юм.
Хэргийг тодруулбал, Улсын дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан билээ.