Өнгөрөгч Баасан гарагт /2021-07-16/ Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон голд живсэн иргэнийг хилчин офицер аварчээ.
Тодруулбал, аялал зугаалгаар явж байсан нэг иргэн хөл алдан голд унаж, 50 гаруй хүн аварч чадалгүй голын урсгал даган гүйж байхтай хилийн 0132 дугаар ангийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт таарсан байна.
Тэрбээр анх хүүхэд усанд живж, үхлүүт хөвж байна гэж хараад гол руу оржээ. Онон голд живсэн хүнийг татан гаргахад 30 гаруй насны эрэгтэй бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байсан тул бусад хүмүүс анхны тусламжийг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аварсан байна.
Гол усны үерийн түвшин нэмэгдсэн энэ үед аялаж зугаалахдаа сонор сэрэмжээ алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.