Зам тээврийн болзошгүй осол хэргээс ирээдүйгээ хамгаалах зорилгоор Цагдаагийн байгууллагаас “Ирээдүйгээ хамгаалъя” аянг зохион байгуулж байна. Тус аянд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, олны танил эрхмүүд нэгдэж иргэд олон нийтэд уриалга дэвшүүлсээр байгаа билээ. Тус аян нь 2021.07.01-2021.10.15 хугацаанд зохион байгуулагдах аж.