Баяр наадмын амралт үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд автозамын осолд өртөх, усанд осолдох, төөрч алга болох гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирэх нь буурахгүй байна.
Тэгвэл өчигдөр /2021.07.16/ Сэлэнгэ аймгийн нутагт зам тээврийн ослын улмаас хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гаргасан байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Хужирт” гэдэг газарт суудлын автомашин замын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдаж нас барсан, цогцсыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр /2021.07.16/ 19:17 цагт ОБЕГ-т өгчээ.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 19:50 цагт очиж, тус сумын Хэрх багаас Мандал сум руу зорчиж явсан “Севик” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан жолооч Н/55 настай, эрэгтэй/, зорчигч О/50 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.