Гадаад зах зээлд түүхий нефтийн үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн талаар зарим эх сурвалж мэдээлж буй. Иймд Монгол Улсын шатахуун импортлогч компаниуд жижиглэнгийн шатахууны үнийг 100-300 хүртэл төгрөгөөр нэмээд байгаа билээ.
Тэгвэл бензиний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч компаниудад шалгалт явуулж дууссан байна. Тус шалгалтын дүнд эхний ээлжинд шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26-н компанид торгуулийн арга хэмжээ авахаар болжээ. Мөн шатахууны чанарын доголдол, стандарт шаардлагыг удаа зөрчсөн зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газараас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснийг ШӨХТГ-аас мэдээлжээ.