Өчигдөр /2021.07.08/ 13:00 цагийн орчимд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зогсоол дээр “Приус-20” маркийн автомашин шатсан талаар бид мэдээлсэн. Иймд албан бус эх сурвалж, “Приус-20” маркийн автомашины жолооч Г-ээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс тайлбар, мэдүүлэг авсан гэж мэдээлсэн юм.
Тэгвэл тус гал түймрийн улмаас таван автомашин шатаж, 57 настай иргэн Г -ын биеийн зарим хэсэг галд түлэгдсэн байна.
Энэ талаар ОБЕГ-аас, “Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.07.08/ өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Ингээд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:30 цагт очиход иргэн Г-ийн “Приус-20” загварын автомашин шатсаны улмаас иргэн Ц-ийн “Приус-20” загварын автомашин, иргэн Б-ийн “Приус-41” загварын автомашин, иргэн С-ын “Королла” загварын автомашин, иргэн О-ын “Харриер” загварын автомашин тус тус өртөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /57 настай эрэгтэй/ хүзүү, нурууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг Нийслэлийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгсөн” гэж мэдээллээ.
Халуунаас шатна гэж байх уу
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) July 8, 2021
pic.twitter.com/z4tD6bgkNm