Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар бүртгэх УДШ-ын хурал маргааш болно

Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар бүртгэх УДШ-ын хурал маргааш болно

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдсон. Тэгвэл түүнийг МАН-ын даргаар бүртгэх эсэх Улсын дээд шүүх /УДШ/-ийн хурал маргааш /2021.07.09/ зарлагдсан байна.

Учир нь УДШ-ээс “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр товлогдлоо. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Монгол Ардын намын хүсэлтийг хэлэлцэнэ.  Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлыг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулна” гэж мэдэгдлээ.