ТОДРУУЛГА: "Приус-20” маркийн автомашин шатаж байна” гэсэн дуудлагын дагуу очиж галыг бүрэн унтраасан

ТОДРУУЛГА: "Приус-20” маркийн автомашин шатаж байна” гэсэн дуудлагын дагуу очиж галыг бүрэн унтраасан

Өнөөдөр /2021.07.08/ 15:00 цагийн орчимд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зогсоол дээр  “Приус-20” маркийн автомашин шатаж байна” гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Гал унтраах аврах ангийн алба хаагчид ажиллаж, галыг бүрэн унтраасан гэж мэдэгдлээ. Харин галын улмаас тус “Приус-20”-ынойролцоо байсан автомашины зарим эд ангиуд галд өртсөн байжээ. Мөн “Приус-20” маркийн автомашины жолоочоос Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс тайлбар мэдүүлэг авч байгаа ажээ.