ФОТО: “Yes naadam”-ынхан Монгол дээлтэй жагсаж, ҮАБЗ-д шаардлага хүргүүлэв

ФОТО: “Yes naadam”-ынхан Монгол дээлтэй жагсаж, ҮАБЗ-д шаардлага хүргүүлэв

Өнөөдөр /2021.07.08/ 11:00 цагаас Төрийн ордны баруун хаалга дээр Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгууллаа.

Энэ үеэр ММСУХ-ын дэд ерөнхийлөгч Б.Нямжав хэлэхдээ “Бид шаардлагаа хүргүүлж байна. ҮАБЗ өнөөдөр буюу энэ сарын 8-ны өдрийн 15:00 цагаас өмнө хариу өгөх ёстой. Татгалзсан хариу өгвөл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Ямар байдлаар тэмцэхээ ярилцаж байж шийднэ. Бидэнтэй хамт Нэхүүл хөдөлгөөн, Босоо хөх Монгол бүлгэмийнхэн нэгдсэн. Үндэсний их баяр наадам тасалдаж байсан удаагүй. Хэрвээ хойшлуулах юм бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг болно” гэсэн юм.