Өчигдөр /2021.07.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Энэхүү хуулинд хүүхдийн тэтгэмж 100 мянган төгрөгийг 2021 оныг дуустал олгохоор болсон ба мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус тогны мөнгийг мөн энэ оныг дуустал үргэлжлүүлнэ гэжээ.