Уржигдар шөнө /2021-07-06/ Хөвсгөл аймгийн Түнэл суманд хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Сэжигтэн хоёр хүний амь нас хөнөөсөн тул эрэн сурвалжлагдаж байсан. Уг этгээд нь хамт архидан согтуурах явцдаа хүний амь насанд хүрсэн нь тогтоогдсон юм. Улмаар өчигдөр /2021.07.07/ орой сэжигтэн О Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрт өөрийгөө буудсан байдалтай олдсон байна.