СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан таван хүний нэг нь архидан согтуурсан үедээ усанд живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан таван хүний нэг нь архидан согтуурсан үедээ усанд живж амиа алджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Цагаан-Эрэг гэдэг газар зугаалж явсан таван хүний нэг нь Дэлгэрмөрөн голын усанд живж амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 7 км-т/ 5 хүн зугаалж явснаас 1 хүн “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ын цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандал /осолдсон газраас 2 км-ын зайтай/-аас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.