Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал долдугаар сарын 5-ны өдөр болж, түүнийг магадлангаар суллагдаад буй. С.Баяр нь Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан юм.
Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Монгол жиргээ маань сайн уу? Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө. Зуун жилийн зуншлага тасархай байна! Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө УБ-тай золгов. Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе! Хар цаган хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёслое! Эрүүл байвал…” гэжээ.
Монгол жиргээ маань сайн уу?Гарах өдөр ирж,хуучин ёсоор хээр өнжлөө.Зуун жилийн зуншлага тасархай байна!Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө УБтай золгов.Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе!Хар цаган хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёслое!Эрүүл байвал...?
— S.Bayar (@SBayar12) July 7, 2021
Мөн тэрээр “Олон жиргээнд баярлав. Жиргээд 2 жил болж. Бид шувуу биш. Гэхдээ л жиргэнэ. Сэтгэх чадвар шувуунаас биднийг ялгана. Шорон дээгүүр шувууд нисдэггүй гэдэг худлаа. Ниснэ. Тагт дээрсууна. Бид талхаа илүүчлэнэ. Харилцан жиргэнэ. Бас ч гэж ойлголцоно. Сэтгэдэг нь бүр илүү ойлголцох ёстой биз” хэмээжээ.
Олон жиргээнд баярлав.Жиргээд 2 жил болж.Бид шувуу биш.Гэхдээ л жиргэнэ.Сэтгэх чадвар шувуунаас биднийг ялгана.Шорон дээгүүр шувууд нисдэггүй гэдэг худлаа. Ниснэ.Тагт дээо сууна.Бид талхаа илүүчлэнэ.Харилцан жиргэнэ. Бас ч гэж ойлголцоно.Сэтгэдэг нь бүр илүү ойлголцох ёстой биз.
— S.Bayar (@SBayar12) July 7, 2021