УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.
Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.
Иймд тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 01 -ны өдөр хорих ангиас суллагдсан юм.
Тэгвэл тэрээр өөрийн твиттер хуудастаа “Өнөөдөр төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарын “шүүх”-ээс захиалсан 5.5 жил хорих ял сонссон ойн өдөр. Эцэстээ дээд шүүхээр хэрэгсэхгүй болсон ч “хайнга хандсан” гэж гэнэтийн бэлэг барьсан. Шүүх, улстөр холилдохоор зүгээр л хошин шог. Хууль хүний царай хардаггүй л болох” гэжээ.
Нээрээ өнөөдөр төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарын “шүүх”-ээс захиалсан 5.5 жил хорих ял сонссон ойн өдөр. Эцэстээ дээд шүүхээр хэрэгсэхгүй болсон ч “хайнга хандсан” гэж гэнэтийн бэлэг барьсан. Шүүх, улстөр холилдохоор зүгээр л хошин шог. Хууль хүний царай хардаггүй л болох…! pic.twitter.com/TOPPs7xPDB
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) July 7, 2021