Зам-Үүд дэх АТҮТ-ийн дарга, Улсын начин А.Хатансайханыг ажлаас нь чөлөөлжээ

Зам-Үүд дэх АТҮТ-ийн дарга, Улсын начин А.Хатансайханыг ажлаас нь чөлөөлжээ

Замын-Үүд боомтын орох, гарах хөдөлгөн гацсан байдалд орсон тул өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж ажилласан.

Мөн өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг очиж тус боомтод ажиллаж байгаа юм байна. Тэгвэл орох, гарах хөдөлгөөн гацсантай холбогдуулж, Замын-Үүд боомтын төрийн албаны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга, Улсын начин А.Хатансайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг томилсон байна.