Замын-Үүд боомтын орох, гарах хөдөлгөн гацсан байдалд орсон тул өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж ажилласан. Мөн өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан АТГ, ЦЕГ-ын алба хаагчид багтсан ажлын хэсэг очиж тус боомтод ажиллаж байгаа юм байна. Энэ үеэр Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаярыг АТГ-ынажилтан 48 цагийн хугацаатай хойшуулшгүй ажиллагаар баривчилж, саатуулсан байна.