Замын-Үүд боомтын орох, гарах хөдөлгөн гацсан байдалд орсон тул өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж ажилласан.
Мөн өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг очиж тус боомтод ажиллаж байгаа юм байна. Тэгвэл орох, гарах хөдөлгөөн гацсантай холбогдуулж, Замын-Үүд боомтын төрийн албаны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
ТУХАЙЛБАЛ,
- Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний орондУлаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилсон байна.
- Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, түүнийг оронд В.Намхайнямбууг томилсон байна.
- АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлж, түүний оронд Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг томилсон байна.
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, түүнийг оронд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг томилсон байна.
- Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, н.Уранбаярыг чөлөөлсөн байна.