НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг гурван сарын хугацаатай Зам-Үүд рүү томилжээ

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг гурван сарын хугацаатай Зам-Үүд рүү томилжээ

Замын-Үүд боомтын орох, гарах хөдөлгөн гацсан байдалд орсон тул өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж ажилласан.

Мөн өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг очиж тус боомтод ажиллаж байгаа юм байна. Тэгвэл орох, гарах хөдөлгөөн гацсантай холбогдуулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дэх ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулахаар гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд боомт руу томилсон байна.