“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв

“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний нэр хүндийг сэргээнэ гэв

Өнгөрсөн бямба гарагт иргэнийхээ үндсэн эрхээ эдэлж чадалгүй нас барсан иргэний нэр төрийг гутаан доромжилж, хүндэтгэлгүй харьцсан хэмээн үзэж өнөөдөр /2021.07.06/ Нийслэлийн эрүүл мэндийн газарт шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагыг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай мэдэгдэхдээ, "Б.Бямбадорж дарга, эмнэлгийн байгууллага нь өвчтөн, эмчлүүлэгчийн хувийн нууцыг чандлан хадгалах үүргээ биелүүлээгүй. Үндсэн хууль болон бусад хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх ёстой гэх заалтыг ноцтой зөрчсөн. Ямар ч өвчтөн, хэн ч бай нас барсных нь дараа хувийн мэдээллийг нь нууцлах ёстой. Подвольд амьдардаг, архичин байсан ч хамаагүй тэгж хэлж болохгүй. Энэ бол ёс зүйгүй асуудал. Энэ тал дээр ар гэрийнх нь зүгээс нэр хүндийг сэргээлгэе гэж холбогдсон. Бид дөрвөн шаардлага хүргүүлсэн"

Үүнд:

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн нас барсан иргэний хувийн мэдээллийг задруулж, нэр хүндэд нь халдсан тул ар гэр болон олон нийтээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж нөхөн олговор олгох,
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан нас барсан иргэний хувийн мэдээллийг задруулж, нэр хүндэд нь халдсан тул ёс зүй хариуцлага хүлээх,
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын хувьд удирдлага, арга зүйн тал дээр дутмаг ажилласан тул хариуцлага хүлээж, цаашид ийм алдаа давтахгүй байх, хүний амь нас хохироохгүй байх арга хэмжээ авах,
  • Хүнд өвчтэй хүн харьяалал харгалзахгүй Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдээр үйлчлүүлэх журмыг батлах зэрэг шаардлагууд байна гэжээ.