Ерөнхий сайд асан С.Баярыг өнөөдөр магадлангаар СУЛЛАЖЭЭ

Ерөнхий сайд асан С.Баярыг өнөөдөр магадлангаар СУЛЛАЖЭЭ

Ерөнхий сайд асан С.Баярыг магадлангаар суллах шүүх хурал өнөөдөр /2021.07.05/ Булган аймгийн шүүхэд болж, түүнийг суллах шийдвэр гаргасан байна. Учир нь С.Баяр Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байжээ.

Хэргийг сануулбал, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн,  АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноогоод байсан. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм.