Хариуцлагын гэрээ хийсэн зарим амралтын газрууд согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээ мэдэгдлээ

Хариуцлагын гэрээ хийсэн зарим амралтын газрууд согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээ мэдэгдлээ

Өчигдөр /2021-07-04/ Нийслэлийн Засаг дарга 400 гаруй Амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг нээхээр болж тэдний төлөөлөлтэй уулзсан.

Мөн дээрх аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулах ‘’Хариуцлагын гэрээ’’ байгуулж, үйл ажиллагааг нь нээхээр болсон. Тэгвэл зарим амралтын газар согтууруулах ундаагаар үйлчлэхгүй хэмээн мэдэгдлээ. "Уубулан хэмээх амралтын газар баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан согтууруулах ундаа хэрэглэхгүй амрагчдадаа үйлчлэхээр шийджээ. Хэрвээ та баяр гэж архи уух бол манайхыг бүү зориорой" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн байна.