ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлнө

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ: Торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлнө

Энэ оны зургадугаар сарын 29-ний өдөр Засгийн газраас “Өршөөлийн тухай хууль”-ийг өргөн барьж баталсан.

Уг хуулинд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон цар тахалтай энэ үед нийгэм болоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих тухай тусгаж өгсөн. Тэгвэл уг төсөлд “Нэг удаа автозамын торгуулийг нэг удаа чөлөөлөхөөр тусгасан” байсан ч уг хуулийг батлахдаа өөрчлөлт оруулж 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг чөлөөлөхөөр болсон байна.