Ажилдаа хайнга хандсан дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөллөө

Ажилдаа хайнга хандсан дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөллөө

Коронавирусийн халдвартай иргэн Нийслэлийн БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг болон Энэрэл эмнэлэгт тусламж хүсэж ирээд, анхны шатны тусламж авч чадалгүй, гадаа нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудалд хариуцлагагүй хандаж, шуурхай удирдлагаар хангаж чадаагүй эмнэлгийн гурван дарга болох НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, Яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөллөө.