LIVE: Ажилдаа хайнга хандсан “Энэрэл” эмнэлгийн захиралд хариуцлага тооцно

LIVE: Ажилдаа хайнга хандсан “Энэрэл” эмнэлгийн захиралд хариуцлага тооцно

Коронавирусийн халдвартай иргэн нийслэлийн Энэрэл эмнэлэгт тусламж хүсэж ирээд, анхны шатны тусламж авч чадалгүй, гадаа нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, “талийгаач нь 35 настай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай ч, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 50 дугаар байранд тогтмол ажиллаж амьдардаг нэгэн байсан. Долдугаар сарын 02 -ны өдөр түргэвчилсэн тестээр Хадагтай эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Дараа нь 103 -ын эмч очиж үзээд уушигны хамтгаа байна. Харьяа эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөөд буцсан байдаг.

Талийгаач Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэгт 10:50 цагт хандсан. Энэрэл эмнэлэгт хэвтэх хүний нэрсийн жагсаалтыг шалгаж үзэхэд талийгаачийн нэр байгаагүй учир Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвчтөнийг авахгүй гээд Энэрэл эмнэлэг рүү явуулсан байна. Ингээд Энэрэл эмнэлгийн гадаа ирсэн, яг энэ мөчид ХӨСҮТ рүү хүнд өвчтөнг шилжүүлээд буцаж ирж байгаа эмнэлгийн машин таараад эмнэлгийн жолооч дахин түргэн тусламжийг дуудсан. Ингээд түргэн тусламжийн баг 5 минутын дараа ирэхэд тухайн иргэнд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй байдал үүсэж, нас барсан байсан байна. Тусламж үйлчилгээний явцад Нийслэлийн эрүүл мэндийн газраас шуурхай ажлын хэсэг гарсан. Анхан шатны тусламж үзүүлэхдээ хайнга хандаж, хариуцлаггүй үйлдэл гаргасан Түргэн тусламжийн төвийн захирал, Энэрэл эмнэлгийн захирал нарт хариуцлага тооцож байна” мэдэгдлээ.

ҮЗЭХ: