ЦЕГ: "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: "Энэрэл" эмнэлгийн гадна хүн нас барсан хэргийг шалгаж байна

Өчигдөр буюу энэ долдугаар сарын 4-ний өдрийн 11:29 цагт БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн "Энэрэл" эмнэлгийн гадна талд хүн нас барсан гэх дуудлагыг цагдаагийн ерөнхий газар хүлээн авсан байна.

Ингээд тус дуудлагын дагуу очиход 35 настай эрэгтэй, ковидын халдвар авсан ба улмаар  эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байжээ.

Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд талийгаачийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлох ажээ. Мөн цагдаагийн байгууллагаас эмнэлгийн ажилчид тусламж үзүүлсэн үгүйг одоогоор шалгаж байгаа гэсэн юм. Энэ талаар өнөөдөр /2021.07.04/ 13:00 цагт  Нийслэлийн Эрүүл мэндийн газар хэвлэлийн хурал дээрээ мэдэгдэл хийнэ гэжээ.