ВИДЕО: Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Андлалын өргөө” сүйдэж, улсын 2 тэрбум төгрөг салхинд хийсжээ

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Андлалын өргөө” сүйдэж, улсын 2 тэрбум төгрөг салхинд хийсжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баригдсан гэдэг “Андлалын өргөө” цогцолбор нь Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаад буй.

Тус цогцолборыг байгуулах төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэний 2 тэрбумыг нь улсын төсвөөс гаргаж, үлдсэн 3 тэрбумыг хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлсэн гэх мэдээлэл бий.  Тэгвэл улсын төсвөөс 2 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, их хэмжээний мөнгө салхинд хийссэн бололтой. Учир нь тус газарт очсон иргэн тус байгууламж хэрхэн эвдэрч, сүйдсэн талаар дараах мэдээллийг оруулжээ.

''Андлалын өргөө'' цогцолборын анхны зураг төсөл

Сонирхуулахад, Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй байх бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж байхаар төлөвлөсөн гэдэг. Гэтэл анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэд шүүмжилдэг билээ.