УОК: Баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлээд байна

УОК: Баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлээд байна

Иргэдийн зүгээс энэ жилийн Улсын баяр наадмыг цуцлаж, тус баярт зарцуулах 3 тэрбум төгрөгийг коронавирусийн халдвар авсан иргэдэд зориулахыг шаардаж байгаа юм.

Иймд өнөөдөр /2021.07.30/ УОК хуралдаж, баяр наадмыг ирэх наймдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаж, Засгийн газраар хэлэлцүүлэхээр болсон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ сарын 11, 12, 13-ны өдөр болох Үндэсний Их баяр наадмыг хойшлуулах саналыг УОК-оос Засгийн газарт оруулахаар болсон. Учир нь эрсдэлийн үнэлгээ явуулсан. ЭМЯ болон эрдэмтэн судлаачид наадмыг хойшлуулах нь халдварын тархалтыг хумих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Маргааш /2021.07.02/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан өглөө 09:00 цагт эхэлнэ. Тус хурлаар УОК-ын шийдвэрийг эцэслэж шийдвэрлэнэ гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Мөн маргааш болох Засгийн газрын хурлаар хөдөө орон нутагт баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдвэрлэнэ гэлээ.