Иргэдийн зүгээс энэ жилийн Улсын баяр наадмыг цуцлаж, тус баярт зарцуулах 3 тэрбум төгрөгийг коронавирусийн халдвар авсан иргэдэд зориулахыг шаардаж байгаа юм.
Иймд өнөөдөр /2021.07.30/ УОК хуралдаж, баяр наадмыг ирэх наймдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаж, Засгийн газраар хэлэлцүүлэхээр болоод байна.
Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр, эсвэл маргааш болж магадгүй байна. Ер нь бол УОК хойшлуулах шийдвэр гарсан ч Засгийн газраас энэ жилийн Улсын баяр наадмыг бүр мөсөн цуцалж магадгүй байна” гэсэн мэдээллийг өглөө. Мөн хотын дарга Д.Сумъяабазар, “Олон түмнийхээ шаардлага хүсэлтийг сонсож, Улсын баяр наадмаа ирэх жил болтол хойшлуулах байх” гэж мэдэгдсэн бол, УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс баяр наадмыг хойшлуулахыг шаардаж хэвлэлийн хурал хийгээд байна.
Эмэгтэй гишүүд наадмыг хойшлуулаачээ гэж санал санаачлага гаргалаа гэнээ???
— ЗулханХонгор (@ZulkhanHongor) July 1, 2021
Унтаж бгаад гэнэт сэрсэн үү? Бүр нэг валиар хаяагаа манасан өлөн улс төр хийх юмаа?
Ганц эсэргүүцэж бсан гишүүн нь Ж.Сүхбаатар бх шүү бусад нь таг л бсан биз дээ?????? pic.twitter.com/xf2e64ERF6