ОБЕГ: “Гэрэгэ” системийн төлбөрийг өнөөдөртөө багтан төлнө

ОБЕГ: “Гэрэгэ” системийн төлбөрийг өнөөдөртөө багтан төлнө

Энэ цар тахалтай үед иргэд ковидийн шинжилгээ өгөх цаг болон  хариугаа “Гэрэгэ” системээс авдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн байна.

Тэгвэл өнөөдөр энэхүү систем нь  сүүлийн гурван сарын турш төлбөрөө төлөөгүй учир ажиллахгүй болсон. Энэ талаар гэрэгэ системс ХХК төлбөрийг төлж нөхөн барагдуулах шаардлагыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хүргүүлсэн юм. Тэгвэл ямар шалтгааны улмаас төлбөрийг төлж барагдуулаагүй болон хэзээнээс буцаж хэвийн ажиллагаанд орох талаар ОБЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас, “Систем ажиллахгүй болсон талаар санхүүгийн албанаас тодруулсан. Системийн санхүүжилт орж ирсэн. Өнөөдөртөө багтаад системийн төлбөрийг шилжүүлэхээр ажиллаж байна” гэжээ.