11 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас нас баржээ

11 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас нас баржээ

Увс аймгийн Давст сумын Нэгдсэн эмнэлэгт 11 настай хүүхэд нас барсан гэх хэрэг өчигдөр /2021.06.30/ гарчээ.

Тодруулбал, тус аймагт оршин суух 11 настай Б.Б нь өнгөрөгч зургадугаар сарын сарын 12-ны өдөр мориноос чирэгдэж, улмаар тус эмнэлэгт ухаангүй байдалтай эмчилгээ хийлгэж байжээ. Улмаар биеийн байдал нь дээрдэлгүй байсаар амиа алджээ. Хэргийг өдгөө Увс аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.