СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоцикл автобустай мөргөлдөж, жолооч нь газар дээрээ амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоцикл автобустай мөргөлдөж, жолооч нь газар дээрээ амиа алджээ

Өчигдөр /2021-06-30/ 18:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө АПУ ХХК-ийн урд замд мотоцикл автобустай мөргөлдсөн хэрэг гарсан. Улмаар мотоциклийн жолооч түргэн тусламж ирэхээс өмнө газар дээрээ амиа алдсан байна.

Тээврийн цагдаагын албанд өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага иржээ. Иймд Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож,  зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх хэрэгтэй.

Мөн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.