Гашуунсухайт боомтын Хүнсний чанар стандартын улсын байцаагч нар наймдугаар сарын 15-ны өдөр шалгалт явуулжээ. Шалгалтаар нүүрсний экспортын 0771 ӨМА улсын дугаартай “Лхас транс" компанийн тээврийн хэрэгслээс 17 кг дэрэвгэр жиргэрүү илрүүлсэн байна.
Тус ургамлын 1995 оны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг. Нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд талд ил тавьсан байжээ. Жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж, бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлэн өгчээ.