Өнгөрсөн баасан гарагт /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төв талбайд болсон. Уг үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд уг өдрийг “Үндэсний гашуудлын өдөр” болгон зарлаж, нийслэлийн хэсэг газруудад эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал зохион байгуулсан. Тэд мөн сонгууль зохион байгуулж, одон медаль гардуулсныг шүүмжилж байв.
Тэгвэл бидний мэдэх элийрэгч хочит Ц.Уянгыг цагдаагийн газраас "Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг Үндэсний гашуудлын өдөр болгож, иргэдийг турхирсан" гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлжээ. Цаашлаад түүний хөгшин настай ээжийг сүрдүүлсэн байх магадлалтай аж. Энэ талаар Ц.Уянга өөрийн цахим хуудаснаа "Намайг хайгаад байна гэнэ дээ танай цагдаа. Ээжийг минь сүрдүүлээд юу гэхэв дээ. Тэр чинь тусдаа хүн" гэжээ.
ДҮГНЭЛТ: Монгол улсын иргэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаа хүчнийхэн эрж, хайж дарамт үзүүлсэн байз болзошгүй нь Үндсэн хуулийн 16.16, 16.17 заалт болон Хүний эрхийн тунхаглалын 18, 19 дүгээр заалтыг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Учир нь дээрх заалтын дагуу иргэн нь чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.