Туул голын усанд морьтойгоо осолдсон 17 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Туул голын усанд морьтойгоо осолдсон 17 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Туул голын уснаас мориор гол гатлах гэж явсан 17 настай эрэгтэйн цогцсыг өчигдөр /2021-06-28/ 17:00 цагийн үед олжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг уржигдар /20212-06-27/18:49 цагт хүлээн авчээ. Ингээд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 06.28-ны өдрийн 08:00 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Ө /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх эхэлсэн ч тухайн өдрийн 17:00 цагт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хойд тал дахь “Туул” голын уснаас цогцсыг олж, цагдаагын байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Сүүлийн өдрүүдэд усархаг борооны улмаас гол, нууруудын үерийн усны түвшин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гол гатлах, голын эрэгт амарч зугаалах үедээ усанд осолдох тохиолдлууд ихэсч байнаТиймээс үерлэж, усны түвшин нэмэгдсэн голуудаар зорчихдоо анхаарал болгоомжтой байж, мориор гатлах үедээ гүехэн хэсгээр туулах, бага насны хүүхдийг ганцаар орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.